За сайн байцгаана уу? Ойрдоо гадаа дулаараад цаг агаар сайхан байгаа болохоор хүү бид 2 гарч салхиладаг боллоо.. Өдөрт 2лахнаа байдаг болохоор гарах гэж будилж гүйцжийнөө кк.. Манайх 13р хороолол бөхийн өргөөний урд байдын.. Бөхийн өргөөний зүүн талд байх 9н давхар цагаан байрны урдах тоглоомын талбай их гоя болохоор манай энэ хавийн бүх л ээжүүд маамуунуудтайгаа салхилдаг юм. Маш том талбайгаар дүүрэн ээжүүд хүүхдүүд бужигналдаж өгнө шүү дээ.. Ёстой л нэг сар сараараа нас насаараа цугларна.. Ээжүүд хоорондоо элдвийг ярилцаал хүүхдүүд нь хоорондоо тоглох нь тоглоол бяцханууд нь унтаал өдрийг уйдах завгүй л өнгөрөөцгөөдийн.. За гол яриалуугаа ороё..

Зоозхон нь Мартын 8р хайртай ижийгээ анх удаагаа баярлууллаа.. Намайг 8настай 2дүүг маань 6настай, 1ой 2сартай байхад ээж маань гадаадруу ажиллахаар явсийм л даа.. Эргэж ирээд 2жил болж байгаан.. Өнгөрсөн жил би дөнгөж нярайлаад 10аадхан хонож байсан болохоор юун ээжийгээ баярлуулах манатай л байсан үе.. Харин энэ жил ээжийгээ баярлуулна да гэсэн жижигхэн зорилгодоо хүрч чадсан.. Хүүгээ хараад гэртээ сууж байгаа надад санхүү л маш том асуудал байлаа.. Гэхдээ сэтгэчихсэн л дээ хихи... Өдөр нь би гарлаа гээд гэрээс гарлаа.. 9н ширхэг сарнай цэцэг аваад өөрөө баглаж өгдиймуу гэснээ сарнай цэцэг тээл хэдхэн хоноод л үхчихийм чинь дэмий санагдаад үлдэцтэй бэлэг барихаар шиидээд дүүгийнхээ найз хархүүтэй хамт Соёолж орлоо.. Үзэж харж асууж лавласаар яг ямар таримал цэцэг авахаа мэдэхгүй тэрүүгээр баахан л эргэлдсэн.. Тэгж тэгж байгаад амжилтийн цэцэг гээд нэг гоя тасалгааны таримал ургамал байхаар нь авсан.. Ээж маань архи вино пиво гээд алкахолны төрлийн зүйл уух нь битгий хэл амс ч чаддаггүй болохоор ургамалтайгаа хамт юу өгөх вэ гэж бас хэсэг тээнэгэлзэв..  Харин амттанд дуртай болохоор нь дуртай набороос нь хамгийн томыг нь авч бэлэглэхээр шийдээд гэрийнхээ хажууд байх дэлгүүрээс авлаа..

Дүү бид 3ын төлөвлөгөө ёсоор ээж найзуудтайгаа баярлахаар явсаных нь дараа утасдаж байгаад араас нь очоод найзуудынх нь дэргэд ээждээ бэлгээ өгөөд миний өөрийн 2008оны 03сарын 08нд ээждээ зориулж бичсэн хэдэн шүлэг байдын тэрийгээ уншиж өгөөд, ээжийн тухай дуу нэг бадгийг ч болов хүмүүсийн нүдэн дээрч хамаагүй дуулж өгөх ёстой байлаа.. Гэвч ээж маань гэрээсээ гардаггүй ээ................ Хамаг төлөвлөгөө нурах гээд байдаг, зүгээр л гэртээ ороод бэлгээ өгчих гэхээр дэндүү гунигтай санагдаад болдоггүй.. Тэгэхээр нь гэрийн хажууд байдаг нэг караокед ээжийг авч орох гэсэн нөөц төлөвлөгөө боловсруулав.. Тэгээд би найзуудтайгаа явж баяраа тэмдэглэлээ гэж хэлээд гэрээс гарлаа.. Гол нь орондоо ТВ үзээд хэвтэж байгаа ээжийгээ яаж гадагш гаргах вэ гэдэг бас л нэг бэрхшээл болов.. Азаар дүүгийн ажилруу явах шаардлага гараад ээж дүү 2 ажилруу нь яваад ирэхэд оройн 23цаг өнгөрч байлаа.. Зиа тэгээд дүү ээжийг дагуулсаар нэг газраар хальт ороод гарая гэж хуураад дагуулаад ороод ирлээ.. Тэгэхэд ээж дүү бид 3с гадна дүүгийн найз залуу нь, өөр бас дотно нийлдэг 2эрэгтэй найз нь хамт байлаа.. Ээж маань бүгдийг нь таньдаг болохоор хамт байхдаа цааргалалгүй яг л нэг 5н хүүхэдтэй ээж шиг л байлаа хэхэ..

Ээждээ бэлгээ өглөө хайртайгаа ч хэллээ үнслээ үнсүүллээ зургаа ч зөндөө авхуулсан.. Хөөрхийдөө миний ээжийн баярлаж байсныг... Ээжийн гэсэн бүх л дууг ээждээ дуулж өглөө.. Ээж минь чимээгүйхэн уйлаал нулимсаа арчиж харагдлаа.. Хоолой зангираал нүдэнд нулимс цийлэгнээл явчлаа.. Гэхдээ уйлж ээжийгээ улам уйлуулаад яахав гээд нулимсаа дотогшоо залгийлаа.. Гэртээ орж ирээд ээж маань хэлсэн нь "Ээж нь хүн болж төрсөнөөсөө хойш анх удаа баяраар ингэж их баярлалаа, сэтгэл хангалуун, тайван амгалан, үнэхээр сайхан байлаа.. Охидууддаа баярлалаа ээж нь" гэж хэлчихээд үнсээд бас л уйллаа.. Ээждээ хайртай шүү гэж хэлээд үнслээ..

Нэг иймэрхүү л баярлууллаа даа Зоозхон нь... Удахгүй 04сарын 08нд ээжийн маань төрсөн өдөр болно.. Дүү бид 3 төлөвлөгөөгөө боловсруулчихсан байгаа.. Тухайн үед нь энэ талаараа бичлэг хийнээ.. Түр баяртай... 

Утгаар нь блогоо орхичоод эргэж ирсэн нь хэхэ

2012 оны 03-р сарын 05 Нийтэлсэн Zoozhon
Зоозхон ба түүний Тантаалай 2ын ойрын сонин хачин.. Дэлгэрэнгүй»
 Дэлгэрэнгүй»

Сод-Эрдэнэ хүүд туслах аян өрнүүлж байна

2011 оны 12-р сарын 22 Нийтэлсэн Zoozhon
Сайхан сэтгэлт хүмүүсээ хөөрхөн хүүд амьдрал хайрлацгаая... Дэлгэрэнгүй»

Сайн уу? Хөөрхий муу блог минь

2011 оны 12-р сарын 01 Нийтэлсэн Zoozhon

кк хөөлхөн

 Дэлгэрэнгүй»

Танд болон таны бяцхан үрсд.....

 Дэлгэрэнгүй»

Хүүгийн минь хоолой нь өвдчиж гэнээ :'(

2011 оны 11-р сарын 10 Нийтэлсэн Zoozhon

......

 

 Дэлгэрэнгүй»

Хоёр өдрийн сонин сайхан...

2011 оны 11-р сарын 03 Нийтэлсэн Zoozhon

Амттай өдөр


 Дэлгэрэнгүй»

Нойр хулжсан шөнийн бичлэг

2011 оны 11-р сарын 01 Нийтэлсэн Zoozhon

Хулжсан нь...

 Дэлгэрэнгүй»
Гоё доо гоё доо.... Дэлгэрэнгүй»

Бичлэг нийтлээгүй ямар удчихсан юм бэ?

2011 оны 10-р сарын 14 Нийтэлсэн Zoozhon
За сайн байцгаана уу эрхэм блог бас блогерууд, блогер ээжүүд жирмээхэйнүүд минь...Зоозхоных нь пс жаахан асуудалтай байгаа болохоор блогоороо ч орж ирж чадахгүй тиймэрхүү л байнөө.. Хөөрхий муу блогоо зөндөө санажий шүү. удахгүй янзлуулчаад олон олон бээгий сээгий бичнээ... за түр баяртай..

Би бичсийн байна....

2011 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Zoozhon

 

Бичжийсийн байна итар хихи 

 Дэлгэрэнгүй»

Хүүгийнхээ тухай цухасхан.....

2011 оны 08-р сарын 20 Нийтэлсэн Zoozhon
Миний амь амьдрал болсон хүүгийнхээ тухай л... Дэлгэрэнгүй»
Муу муу бас дахиад муу ээж!!! Дэлгэрэнгүй»

Дайнд мордож манаанд гарсан нь...

2011 оны 08-р сарын 03 Нийтэлсэн Zoozhon

 

 Дайнд мордлоо шүү дэй

 Дэлгэрэнгүй»